Friday, September 18, 2009

Дэлхийгээ аврах 30 арга 2-р хэсэг /Delhiigee avrah 30 arga 2-r heseg/

16. Их засвар
Эвдэрсэн гэр ахуйн цахилгаан барааг хаяж, байгаль орчноо сүйтгээд хэрэггүй. Цахилгаан барааны засварын газрууд хөргөгчийг чинь дахин амьдруулна.
17. Ногоо тарьцгаая
Зуслангийн байшиндаа ногоо, жимс тарихдаа ус, хөрсийг хордуулдаг ургамал шавьж устгагч зэргийг ашигладагаа зогсооё. Одоо үед хүрээлэн буй орчинд хоргүй олон бүтээгдэхүүн гарсан.
18. Энгийн харандаа
Сонирхсон өгүүлбэр, үгээ тодруулахын тулд тусгай маркер, тодруулагч хэрэглэхийн оронд бидний багын найз өнгөт харандаагаа хэрэглэж заншья.
19. Цаасан дээр буулга
Одоо үед хүн бүр гараараа бичихийн оронд компьютер хэрэглэж, ажлаа хялбарчлах болжээ. Гэхдээ хааяа хааяадаа гараар бичих үе гардаг даа. Тэр үед нь зөвхөн дахин боловсруулсан цаасан дээр бичдэг бол та "ногооныхныг" дэмжигч болж чадна.
20. Био амьдрал
Үйлдвэрлэлтийн явцад ямар ч химийн бодис, нэмэлт холиогүй бүтээгдэхүүний баглаан дээр BIO, AB, ECO гэж тэмдэгэлэдэг. Орчин үед хөгжилтэй орнуудын иргэд зөвхөн ийм бүтээгдэхүүнийг л хэрэглэдэг болжээ. Бид юугаар дутахав?
21. Өөрөө урла
Хүүхдүүдээ синтетик, хуванцараар хийсэн толгоомоор дарж гүйцлээ. Өөрөө урлаж эхлэх цаг нь болжээ. Ингэснээр давхар эх дэлхийгээ хэрэггүй хогноос салгаж байгаа буянтай ажил хийнэ. Дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр хийсэн чимэглэл, машины эд ангиар хүртэл хүүхдийн тоглоом хийж болдог юум байна.
22. Түвшнээ тогтоо
"А" зэрэглэлийн угаалгын машин "С" зэрэглэлийн угаалгын машинаас 3 дахин бага цахилгаан хэрэглэдэг юм. Эндээс хэрэгтэй дүгнэлтээ гаргахад маш амархан.
23. Туйпуудаад өг
Жорлонгийн бочкиндээ туйпуу хийгээд үз. Юм асуухын хэрэггүү. Хийчихэв үү? Тэгвэл та жорлонгийн усны хэмнэлт гаргалаа. Бидний өдөр бүр хэрэглэдэг 150 литр ундны усны 30 литр нь бохир усны хооолой руу ордог юм байна.
24. Цүнхний хувьсал
Супермаркет, дэлгүүрээс олон арбаар нь барьж ирдэг гялгар уутнууд эх дэлхийг минь нэвтрэшгүй бүрхүүлээр бүрхэх цаг ойртжээ. Та юум худалдаж авахад зориулсн тусгай цүнхтэй болчихвол "нүгэл үйлдэгчдийн" нэг байхаа болино.
25. Супер бүтээгдэхүүн
Гэрээрээ дүүрэн гэр цэвэрлэгээний химийн хольцтой элдэв цэвэрлэгч, арчигч цуглуулахын оронд бүх зүйлд хэрэглэж болдог ганчан тусгай бодисыг хэрэглэдэг болоорой.
26. Асаагуур унтраагуур
Хэрэглэхгүй байгаа гэр ахуйн цахилгаан барааг үргэлж залгуураас салгайж бай. Комтьютерийг хамгийн бага цахилгаан зарцуулдаг хэвэнд үлдээх бас л хэмнэлтгүй зан. Унтраалттай ч залгуураас нь салгаагүй хөгжим эрчим хүчний нөөцийхөө 90% иддэг гэвэл яах уу?
27. Уран гартан
Өөрөө оёж хадан, хуучин хувцсаа нөхөж, гарт дайралдсан зүйлээр чимэг зүүлт хийж цаддаг хүний хувцасны шүүгээ хэзээ ч хэрэггүй шинэ хувцсаар дүүрдэггүй. Зарим нь нэг сонирхолтой санааг Junky styling маркийг зохиосон сахилгагүй англичуудын сайтаас олж болно. Энэ маркийн бүтээгдэхүүнээс Кеит Мосс хүртэл хэрэглэдэг юум шүү.
28. Хэрэглээгээ багасга
Бидний гол хэрэглээ усаа химийн бүтээгдэхүүдээр хордуулахгүйн тулд цэвэрлэгээний бодис, аяга таваг угаагч, биеийн шингэн саван, шампунь зэрэг химийн орцтой бүтээгдэхүүний хэрэглээг 2 дахин багасгацгаая.
29. Цайны завсарлага
Ууттай цай хэрэглэж кофе чанагч машины нэг удаагийн шүүлтүүрээр хог хаягдлыг "баяжуулах" шаардлага байна уу? Бидний сонголт бол буцалдаг задгай цай зэвэрдэггүй зэсээр хийсэн шүүлтүүр.
30. Мэдлэг-далайд дусал нэмэр
Хүн сониуч зантай байх хэрэгтэй. Дэлхий даяар гарч биагаа экологийн элдэв шинэчлэлийн тухай байнга мэдээлэлтэй байхыг хүсэж байвал The Eco-Design Handbook номыг авч уншаарай.

Дэлхийгээ аврах 30 арга 1-р хэсэг/Delhiigee avrah 30 arga 1-r heseg/

Элдэв хөдөлгөөнд оролцож, цөмийн цахилгаан станцуудын өмнө жагсаж, байгаль орчноо хамгаалж байгаа хүмүүсийн өмнө мэхийн ёсольё. Чи ч гэсэн өнөө цагийн иргэн бүрийн үүрэг болсон хүрээлэн орчноо хамгаалахын "ногоон намын" гишүүнээр элсэх шаардлагагүй. Гал тогоо, угаалтуурын өрөөндөө байхдаа л дэлхийгээ хамгаалж болдог юум шүү. Ингэхийн тулд хялбархан хэдэн зүйлийг л ойлгочиход болно.
1. Зөвхөн гэртээ
Дэлгүүрээс хагас бэлэн бүтээгдэхүүн худалдаж авахын оронд өөрийн гараар хийх нь таныг нэр хүндтэй гэрийн эзэгтэй болгохын зэрэгцээ эрүүл мэндэд ч тустай.
2. Машинаа зогсоо!
Дугуй унадаг болцгооё. Манайд барууны хөгжилтэй орнуудых шиг тусгай зам, зогсоол байдаггүй. Гэлээ гээд чангарсан сайхан булчинтай болохоос татгалзахгүй биз дээ?
3. Ариун цэвэр
Шүдээ угаахдаа усаа гоожуулалгүй унтрааж суръя. Ингэснээр нэг хүн өдөрт 24 литр ундны усыг хэмнэдэг гээд боддоо.
4. Улирлын тохироо
Улирлын чанартай жимсийг уриралд нь худалдаж авч байя. Манайд өвөл гадаадаас оруулж ирж байгаа гүзээлзгэнийг хүлэмжинд ургуулахад 24 дахин их түлш зарцуулдаг гэнэ. Агаарт ямар их нүүрс хүчлийн хий ялгарч байгааг төсөөлж байна уу? Үүний оронд зуны улиралд уулнаасаа түүж ирсэн гүзээлзгэнэ идэж, эх дэлхийгээ хамгаалцгаая.
5. Шат дамжлага
Олон хүний гар дамжиж, элдэв нян наалдаж, тээвэр, түлшний зарлага гаргалгүй жимс ногоогоо ургуулсан хүнээс нь шууд худалдаж авч суръя.
6.Борооны усаа тосоорой
Борооны ус хлор, кальци агуулдаггүй, түүнээс гадна борооны усны хэм хүрээлэн буй орчны хэмтэй ижил байдаг юум. Тарьж буй цэцэг, жимсээ услахад борооны ус яг тохирно.
7. Гэрэл гэгээ
Өрх бүр цахилгаан хэмнэдэг 3 ширхэг чийдэн авч хэрэглэдэг болчихвол цөмийн 4 цахилгаан станцыг хааж болно. Манайд ийн цахилгаан хэмнэгч чийдэнг өөрсдөө үйлдвэрлэдэг болсон нь бүүр ч сайшаалтай. Давхар үндэснийхээ үйлдвэрийг дэмжиж улсынхаа иргэн гэдгээ баталцгаая.
8. Байгалийн анхилуун үнэр
Экологийн томоохон "хохирол авчирагч" шүршдэг агааржуулагч цацхаа зогсооё. Үүний оронд өвөг дээдсээс минь уламжилж ирсэн хүж, анхилуун үнэртнүүдийг хэрэглэж эхэлцгээе.
9. Цахилгаан шат засвартай!
Хэдхэн давхарт гарч, буухын тулд цахилгаан шат хэрэглэх нь цахилгаан хэмнэлтэд том хохирол учруулж байдаг. Одооноос эхэлж шатаар гарцгаая. Ингэж сурах нь бие галбирт чинь ч хэрэгтэй шүү.
10. Барьз үзэх боломжгүй
Материаллаг бус бэлэг бэлэглэх ямар сайхан гээч. Хайртай нэгэндээ массажанд орох эрхийн бичиг, дуурь, жүжиг үзэх тасалбар, ресторанд хоолонд оруулах гээд сэтгэл болон оюуны таашаал бэлэглэх бэлэг авбал та ч гэсэн баярлах байх.
11. Махны хэрэглээ
Дэлхий даяар 1 кг маханд 20 000 литр ус, 1литр түлш зарцуулдаг тооцоо гарчээ. Тэгэхлээр махны хэрэглээгээ 2 дахин багасгацгаая. Оронд нь өөрсдөө хийсэн жимс, Ногооны шүүс хэрэглэж заншвал бидний эрүүл мэндэд ч тустай.
12. Хуванцар сав
Хоол хүнс боодог мөнгөлөг цаас, гялгар уутны оронд хоолны хуванцар сав хэрэглэх нь жинхэнэ байгаль орчноо хайрладаг хүний шинж.
13. Савангийн дуурь
Бие угаагч шингэнээс татгалзаж саван хэрэглэдэг байсан үедээ эргэн орьё. Бие угаагч шингэнийг хуванцар саванд хийдгээс гадна нефтиэс гаргаж авсан бүтээгдэхүүний хольцтой байдаг юум.
14. Ойн найзууд
Гэртээ модон эдлэл, партетэн шал худалдаж авахдаа Forest Stewardship Council (Ой хяналтын зөвлөл) гэсэн тэмдэгтэй эсэхийг шалгаж аваарай. FSC тэмдэгт нь энэхүү бүтээгдэхүүнийг хийхэд тайрсан модны оронд нөхөн суулгалт хийснийг илтгэж байгаа юум.(www.fsc.org)
15. Төмөр зам
Ийшээ тийшээ явахдаа төмөр замаар явахыг эрхэмлэ. Галт тэргээр Улаанбаатараас Сүхбаатар ороход машинаар явснаас 30 дахин бага, онгоцоор явснаас 20 дахин бага нүүрхүчил агаарт цацагддаг гэнэ.

Shine Blog /Шинэ Блог/

Өнөөдрөөс эхлэн "Цахим" блог та бүхний дунд шинээр төрөн гарч ирэн янз бүрийн мэдээ мэдээлэл, сонин хачин, шинэ зүйлдүүд гэх мэтийн талаар бичиж толилуулж байхаар нээгдлээ.