Friday, September 18, 2009

Дэлхийгээ аврах 30 арга 1-р хэсэг/Delhiigee avrah 30 arga 1-r heseg/

Элдэв хөдөлгөөнд оролцож, цөмийн цахилгаан станцуудын өмнө жагсаж, байгаль орчноо хамгаалж байгаа хүмүүсийн өмнө мэхийн ёсольё. Чи ч гэсэн өнөө цагийн иргэн бүрийн үүрэг болсон хүрээлэн орчноо хамгаалахын "ногоон намын" гишүүнээр элсэх шаардлагагүй. Гал тогоо, угаалтуурын өрөөндөө байхдаа л дэлхийгээ хамгаалж болдог юум шүү. Ингэхийн тулд хялбархан хэдэн зүйлийг л ойлгочиход болно.
1. Зөвхөн гэртээ
Дэлгүүрээс хагас бэлэн бүтээгдэхүүн худалдаж авахын оронд өөрийн гараар хийх нь таныг нэр хүндтэй гэрийн эзэгтэй болгохын зэрэгцээ эрүүл мэндэд ч тустай.
2. Машинаа зогсоо!
Дугуй унадаг болцгооё. Манайд барууны хөгжилтэй орнуудых шиг тусгай зам, зогсоол байдаггүй. Гэлээ гээд чангарсан сайхан булчинтай болохоос татгалзахгүй биз дээ?
3. Ариун цэвэр
Шүдээ угаахдаа усаа гоожуулалгүй унтрааж суръя. Ингэснээр нэг хүн өдөрт 24 литр ундны усыг хэмнэдэг гээд боддоо.
4. Улирлын тохироо
Улирлын чанартай жимсийг уриралд нь худалдаж авч байя. Манайд өвөл гадаадаас оруулж ирж байгаа гүзээлзгэнийг хүлэмжинд ургуулахад 24 дахин их түлш зарцуулдаг гэнэ. Агаарт ямар их нүүрс хүчлийн хий ялгарч байгааг төсөөлж байна уу? Үүний оронд зуны улиралд уулнаасаа түүж ирсэн гүзээлзгэнэ идэж, эх дэлхийгээ хамгаалцгаая.
5. Шат дамжлага
Олон хүний гар дамжиж, элдэв нян наалдаж, тээвэр, түлшний зарлага гаргалгүй жимс ногоогоо ургуулсан хүнээс нь шууд худалдаж авч суръя.
6.Борооны усаа тосоорой
Борооны ус хлор, кальци агуулдаггүй, түүнээс гадна борооны усны хэм хүрээлэн буй орчны хэмтэй ижил байдаг юум. Тарьж буй цэцэг, жимсээ услахад борооны ус яг тохирно.
7. Гэрэл гэгээ
Өрх бүр цахилгаан хэмнэдэг 3 ширхэг чийдэн авч хэрэглэдэг болчихвол цөмийн 4 цахилгаан станцыг хааж болно. Манайд ийн цахилгаан хэмнэгч чийдэнг өөрсдөө үйлдвэрлэдэг болсон нь бүүр ч сайшаалтай. Давхар үндэснийхээ үйлдвэрийг дэмжиж улсынхаа иргэн гэдгээ баталцгаая.
8. Байгалийн анхилуун үнэр
Экологийн томоохон "хохирол авчирагч" шүршдэг агааржуулагч цацхаа зогсооё. Үүний оронд өвөг дээдсээс минь уламжилж ирсэн хүж, анхилуун үнэртнүүдийг хэрэглэж эхэлцгээе.
9. Цахилгаан шат засвартай!
Хэдхэн давхарт гарч, буухын тулд цахилгаан шат хэрэглэх нь цахилгаан хэмнэлтэд том хохирол учруулж байдаг. Одооноос эхэлж шатаар гарцгаая. Ингэж сурах нь бие галбирт чинь ч хэрэгтэй шүү.
10. Барьз үзэх боломжгүй
Материаллаг бус бэлэг бэлэглэх ямар сайхан гээч. Хайртай нэгэндээ массажанд орох эрхийн бичиг, дуурь, жүжиг үзэх тасалбар, ресторанд хоолонд оруулах гээд сэтгэл болон оюуны таашаал бэлэглэх бэлэг авбал та ч гэсэн баярлах байх.
11. Махны хэрэглээ
Дэлхий даяар 1 кг маханд 20 000 литр ус, 1литр түлш зарцуулдаг тооцоо гарчээ. Тэгэхлээр махны хэрэглээгээ 2 дахин багасгацгаая. Оронд нь өөрсдөө хийсэн жимс, Ногооны шүүс хэрэглэж заншвал бидний эрүүл мэндэд ч тустай.
12. Хуванцар сав
Хоол хүнс боодог мөнгөлөг цаас, гялгар уутны оронд хоолны хуванцар сав хэрэглэх нь жинхэнэ байгаль орчноо хайрладаг хүний шинж.
13. Савангийн дуурь
Бие угаагч шингэнээс татгалзаж саван хэрэглэдэг байсан үедээ эргэн орьё. Бие угаагч шингэнийг хуванцар саванд хийдгээс гадна нефтиэс гаргаж авсан бүтээгдэхүүний хольцтой байдаг юум.
14. Ойн найзууд
Гэртээ модон эдлэл, партетэн шал худалдаж авахдаа Forest Stewardship Council (Ой хяналтын зөвлөл) гэсэн тэмдэгтэй эсэхийг шалгаж аваарай. FSC тэмдэгт нь энэхүү бүтээгдэхүүнийг хийхэд тайрсан модны оронд нөхөн суулгалт хийснийг илтгэж байгаа юум.(www.fsc.org)
15. Төмөр зам
Ийшээ тийшээ явахдаа төмөр замаар явахыг эрхэмлэ. Галт тэргээр Улаанбаатараас Сүхбаатар ороход машинаар явснаас 30 дахин бага, онгоцоор явснаас 20 дахин бага нүүрхүчил агаарт цацагддаг гэнэ.

No comments:

Post a Comment